Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд 15 хүүхэд хүмүүждэг

img

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан. Энэ хуулийн дагуу “Хүүхэд харах цоо шинэ үйлчилгээ” бий болох эхлэл тавигджээ. Тодруулбал, ямар стандарттай, яаж хэрэгжих боломжтой гэдгийг харуулсан “Хүүхэд харах үйлчилгээний загвар төв”–ийг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо буюу Баянхошуунд байгуулсан аж.

a

СХД-ийн нийт иргэдийн 80 хувь нь гэр хороололд амьдардаг, цэцэрлэг сургууль хүрэлцээгүй, дэд бүтэц муутай. Тус хороонд л гэхэд цэцэрлэгийн насны 840 хүүхдээс 270 хүүхэд цэцэрлэг явдаг бол 500 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй тул эцэг эх нь хүүхдээ хараад гэртээ суудаг эсвэл цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөдөг аж. Хүүхэд харах загвар төв нь ямар ч дэд бүтэцгүй гэр хороололд байрлаж байгаа ч 68м2 бүхий жижиг тоосгон байшинтай жирийн нэгэн айлын хашаа байшинг түрээслэн байгуулсан гэнэ.

da

Нийт 20 сая төгрөгөөр байшингийн дотоод засал болон гадаад орчныг тохижуулж, хүүхдийн тоглоомын талбай, явган зам байгуулсан ба төвийн дулаан, бохир цэвэр усны шугамгүй газар тул зөөврийн усыг бойлураар угаалтуурт хүргэх, халаах систем хийж, био жорлон байрлуулсан байна. Загвар төвд гурван багш ажилладаг. Тэд 2-3 насны хүүхэдтэй, тус хороонд амьдардаг, мөн хүүхдийн цэцэрлэг олдохгүйн улмаас гэртээ хүүхдээ харж байсан эмэгтэйчүүд юм байна.

ө

Ахлах багш нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хүүхдүүдэд хичээл заах үүрэгтэй, нэг багш нь тогооч мэргэжилтэй тул ЭМЯ-аас гаргасан стандартын дагуу хүүхдүүдийн хоол хийх үүрэг хүлээдэг гэнэ. Харин туслах багш нь СУИС төгссөн 25 настай, хүүхдүүдийн дуу бүжгийн хичээлд анхаарал тавих болон цэвэрлэгээ, тоглуулах үйлчилгээнд илүү анхаарал тавьдаг байна. Тэд эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээний дагуу долоо хоногт нэг удаа хүүхдийн хоолны хүнсний материал цуглуулах болон их цэвэрлэгээнд оролцох, сургалт хүмүүжлийн программд хяналт тавих үүрэг хүлээсэн аж.

ый

Тус төвд 10 дугаар хорооны амьжиргааны төвшин доогуур айлын 15 хүүхэд хамрагддаг гэнэ. Тэд эцэг эхчүүдтэй нь гэрээ байгуулж сар бүр 50 мянган төгрөгийн төлбөр авдаг  байна. Мөн хүүхэд харах үйлчилгээний тухай хуулинд зааснаар хүүхэд тус бүрт сар бүр 116 мянган төгрөгийн урсгал зардлыг улсын төсвөөс гаргахаар тооцсон тул улсаас авсан зардлаас гадна эцэг эхчүүдээс 60-100 мянган төгрөгийн төлбөр авахаар тооцоо гаргасан аж.

ы

Хууль батлагдан гарснаар ийм загвараар хэдэн зуун “Хүүхэд харах үйлчилгээний төв”-үүд байгуулагдаж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 80 мянган хүүхдэд зориулсан цоо шинэ үйлчилгээ бий болох ажээ. Мөн  энэ үйлчилгээг эрхлэх 15 мянган ажлын байр шинээр болох юм байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгоход нэг их наяд төгрөг зөвхөн барилга барихад зарцуулагдах тооцоо бий. Энэ асуудлыг ойрын 20 жилдээ хийж чадахгүй гэж дүгнэсэн тул дээрх үйлчилгээг нэвтрүүлсэнээр цэцэрлэгийн барилга барих төсөв хэмнэгдэж, хувийн хэвшлийг татан оролцуулах сайн талтай аж.

ы

Нөгөө талаар нийслэлийн гэр хороололд өөрсдийн хашаа байшинг тохижуулан энэхүү үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэд олон байгаагаас гадна өрхийн амьжиргаанд ч хэрэгтэй жижиг бизнесийн нэг хэлбэр юм. Хөдөө орон нутагт малчин өрхүүд хот айлынхаа дунд энэ үйлчилгээг эрхлэх боломжтой бөгөөд хүүхдүүд заавал сумын төв орж цэцэрлэгт явах шаардлагагүй сургалтанд хамрагдсан багш ээжээрээ хичээлээ заалгаад гэртээ байх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж байгаа ажээ. й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оюун:
хүүхдийн хувь заяаг хаа хамаагүй хүн хариуцах болж банйа уу.үүнээс үүдэн гарах хариуцлагыг нь хэн хариуцах болж байна?????? мэргэжилтэй багш нар нь ажлын алдаа гаргаж байха. тэгвэл сөбс байх шаардлагагүй юм биш үү.эрдэнэчимэг ги
2014-05-30
25642:
хүүхдийн амь нас эрүүл мэндийг хаа хамаагүй хүнд даатгахад хэцүү:. мэргэжлийн багш нар нь ямар алдаа гаргаж байгаа билээ дээ. сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг чинь агуу том салбар шүү эрдэнэчммэг гишүүнээ, ямар нэгэн асуудал гарвал та хариуцлагыг нь үүрэх үү
2014-05-30