МЗХ, МҮЭХ хамтран ажиллана

img

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын залуучуудын холбооноос өчигдөр зах зээлийн нийгэмд шинэчлэгдсэн хөдөлмөрийн харилцааг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

ы

Манай улсын нийт хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлж буй залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, талууд хоорондын ажлын уялдаа холбоог хангаж, харилцан үр ашигтай ажиллах, залуучуудыг дэмжих, хөдөлмөрийн харилцааны асуудлаар хамтарсан сургалт, судалгаа явуулахыг зорьж байгаа аж.

й

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд үр дүнтэй хамтран ажилласанаар Монголын залуучуудын хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрхтэй холбогдсон нийтлэг тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэж, тэдний ажиллаж, амьдрах зохистой орчин нөхцөл бүрдэнэ гэж үзэн удирдлагын түвшинд хамтын ажиллагааг баталгаажуулсан юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ajilchin:
amjilt husiye, neg ch gesen gegeeleg medee bna. oirdoo iim medee harj sonssongui harsangui udaj. bainga l dampuurch, ogtsorts, hereldej, geed..... l uu sorog medeelluud garah yumaa.
2014-05-30