Улаанбаатарт 30 хэм дулаан
Нутгийн хойд хэсгээр үүлшиж баруун зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 хэм, Увс нуур болон, Их нууруудын хотгор,Идэр, Тэсийн голын сав газар, Хөвсгөлийн уулсаар 23-28 хэм, говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
df
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна., өдөртөө халж 29-31 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ