Сурагчид тамхины эсрэг андгай өргөнө

img

“Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан “Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн жагсаал өнөөдөр Чингисийн талбайд болно. Тус  парад 13.30 цагаас тавдугаар сургуулиас Чингис хааны талбай руу хөдөлснөөр эхлэх аж. Сурагчид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, тамхины эсрэг уриа хэлж, андгай өргөх аж. Мөн Чингисийн талбайд болох арга хэмжээг нээж УИХ-ын Л.Эрдэнэчимэг, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Салик Говинт, Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, нийслэлийн Цагдаагийн газрын төлөөлөл үг хэлэх юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ