10 "Монбус" үйлчилгээнд гарна
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 10 "Монбус" үйлчилгээнд гарахад бэлэн болжээ. Зам тээврийн яамны захиалгаар монгол инженерүүд дахин 10 "Монбус" угсарч, үйлчилгээнд гаргахад бэлэн болоод байгаа нь энэ. Цахилгаан тээвэр компанид үйлдвэрлэгдсэн энэхүү троллейбусыг нэг бүрийг нь 150 мянган ам.доллараар угсарсан аж. Энэ троллейбус нь 100 километр явах шатахуун, эрчим хүчний зарцуулалт нь автобуснаас 10 дахин бага гэнэ. Цахилгаангүй үед хоёр дахь эх үүсвэр буюу дизель генератор явах давуу талтай юм байна. Уг троллейбусууд Офицеруудын ордон-III, IV хороолол, Ханын материал-Офицеруудын ордон, III, IV хороолол-Үйлдвэр комбинат гэсэн чиглэлд үйлчилгээнд гарах аж.
а
Бас нэг таатай мэдээ дуулгахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан 10 автобусыг "Номин мотор" компани үйлдвэрлэж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа гэнэ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ