Оросын талыг баримтлагчдыг хүн амины хэрэгт буруутгав
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Донецк хотын олон улсын нисэх буудалд Украины арми болон Оросын талыг баримтлагчдын хооронд буудалцаан болж 30 гаруй хүн амиа алдсан билээ. Энэхүү буудалцааны үеэр 11 энгийн иргэн амиа алдсан юм. Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко иргэд амиа алдсанд Оросын талыг баримтлагчид буруутай хэмээн хэрэг үүсгэсэн тухай “Ukraine agency” мэдээллээ.
1
Ерөнхийлөгч Петр Порошенко “Дахин Оросын төрийн далбаа болон тэдний баримталж буй бодлогыг Украины газар нутагт хэрэгжүүлсэн хэнийг ч эх орноосоо хөөж гаргах болно. Донецк хотыг цусаар будсан Оросын талыг баримтлагчдыг заавал шийтгэж, иргэдийнхээ амь насыг нэхэх болно. Мөн Украины өргөн уудам газар нутагт халдлага, эмх замбараагүй байдал үүсгэсэн ямар ч хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгдье” гэжээ. Мөн тэрбээр салан тусгаарлагчидтай хэзээ ч хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
1
Тус улсын Батлан хамгаалахын сайд Андрей Дещица “Ирэх долоо хоногийн эхээр Славянск, Донецк, Луганск хотод цэргийн ажиллагаа явуулах болно. Бид энэ ажиллагаанд удаан бэлдсэн” гэжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Оросын талыг баримтлагчид дээрх хотуудыг эзэлсэн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ