Эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг танилцуулав

img

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга өчигдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкинд зочлов. Тэрээр  УИХ-аас баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дараагийн 100 хоногт хийж гүйцэтгэх арга хэмжээний талаар танилцуулсан байна. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Улс төрийн харилцааны газартай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд тус банкны захирлуудын зөвлөлийн гишүүд оролцжээ.

а

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк нь өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 1.0 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.

ө

В.Бат  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ