Туркт “YouTube”-ийг сэргээв
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаны тушаалаар “YouTube”, “Facebook”, “Twitter”-ийг хориглосон. Шалтгаан нь Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд болон албаны хүмүүсийн нууц яриаг нийтэлсэнээс эхлэлтэй юм. Ерөнхий сайд иргэдийн нэгдсэн холбооны төлөөлөгч болон “YouTube”-ийн удирдлагуудтай удаан хэлэлцсэний эцэс, ирэх долоо хоногоос эхлэн “YouTube”-ийг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Эрдоан “Манай улсад “YouTube”-ийг ашиглахыг зөвшөөрлөө гээд нөгөө хоёрыг нээнэ гэсэн үг биш. Засгийн газар байнга хяналт тавих болно” гэжээ.
6
Туркт “YouTube”-ийг гурван сарын хугацаатай 08.00-19.00 цагийн хооронд ажиглахыг зөвшөөрчээ. Тус улсын их сургуулийн хэдэн мянган оюутан олон нийтийн сүлжээг ашиглахыг хориглосноос болж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хэвээр байгаа юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ