“Чингис цамхаг”-ийн шавыг тавьжээ
Хэнтий аймгийн төв Чингис хаан хотод “Чингис цамхаг”-ын шавыг тавьжээ. Нийт 18 давхар өндөр, суварга хэлбэртэй, цагаан өнгөтэй бүтээгдэх цамхгийн гүйцэтгэгчээр “Хос бар” ХХК ажиллах юм байна. Гүйцэтгэгч компани өөрөө долоон тэрбум төгрөг гаргаж энэхүү цамхгийг бүтээж байгаа бөгөөд орон нутгийн зүгээс газар болон дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгч байгаа аж.
а
Цамхагийн В1 давхартаа машины зогсоол, 1 давхартаа супермаркет, 2 давхартаа 200-250 хүний багтаамжтай ресторан, 3-4 давхартаа үйлчилгээний оффисс, 4 давхартаа аймгийн нутгийн удирдлагын зочид буудал, ёслол хүндэтгэлийн танхим байхаар төлөвлөжээ. Харин 5-16 давхартаа орон сууц байх ба 2-4 өрөө тансаг зэрэглэлийн байр, 16-18 давхартаа техник болон үйлчилгээний танхим байрлах аж.
а
Чингис цахмаг”-ийн барилгын ажлаа өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ