Ч.Улаан: Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс өөр замгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн сонирхсон асуултад хариулж байгаа юм.
1
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Өрийн хэмжээ их буурч байна. Үүнтэй уялдаад бусад үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Засгийн газар шуурхай хуралдаж, УИХ дээр яригдсан чиглэлийн дагуу Төсвийн тогтвортой байдлын дагуу боловсруулан оруулж ирсэн. Бид хуулиа зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Өмнөх хуулийн төвшинөөр боловсруулсан учир өр буурсан. Өнөөгийн үнэ цэнээр тооцож оруулсан. Өрийн хэмжээ буурч байгаа учир эдийн засагт нөлөөлнө. Зардлын өсөлт дээр өөрчлөлт орсон.
1
УИХ-ын дэд дарга М.Энхболд:
-Яаралтай хэлэлцэх дэгээр их зүйл орж ирдэг болжээ. УИХ-ын гишүүдэд танилцах боломжийг харгалзалгүйгээр шийдэх юм. Үүн дээр УИХ-ын Тамгын газар яаралтай эсэх дээр ялгаж харгалзах хэрэгтэй байна. Ирэх он жилүүдэд зардал бууруулах тал дээр ямар дорвитой арга хэмжээ авах вэ?
-Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаанд эрчтэй ажиллах бодлого барьж байгаа. Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Зардал бууруулахад яаж хандах вэ гэдэг нь анхаарал татсан асуудал. Бид тодорхой саналуудыг тусгахаар зохион байгуулалттайгаар бэлтгэл хангаж байна. Засгийн газар шинээр санал оруулахаар болсон. Энэ тодотголоос эхлээд Тамгын газрын орон тоог УИХ-аар батлуулдаг байхаар ярьж байна. Цаашдаа орон тоог бууруулна. ДНБ-ий өсөлтийг өөдрөгөөр тооцсон. Шууд хөрөнгө оруулалтын төслүүд идэвхижнэ. Олон улсын байгууллагуудтай бодлого үйл ажиллагааныхаа талаар санал солилцдог. Бид улс төрийн тогтворгүй байдал бий болоод төлөвлөсөн арга хэмжээгээ хэрэгжүүлж чадахгүй бол эдийн засгийн эрсдэл байгаа гэж тооцож байна. Эрсдлээс хамгаалах арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа.
1
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Сүүлийн үед Засгийн газрын эдийн засгийн талаар хэрэгжүүлж, төсөөлж байгаа чадвар нь нэмэгдэж байна. Инфляцийг 6-8 байхаар тооцжээ. Инфляцийг тооцож байгаа хэрэглээний үнийн индекс чинь өнөөгийн түвшнээр авч үзвэл хүнс 24-40 хувьтай байна. Энэ нь зөв сигнал мөн үү?
-Инфляцийг бид зах зээлд зөв сигнал өгөх үзүүлэлтийн түвшинд төсөөлдөг. Онож төлөвлөдөггүй. Байгаа түвшнээс өндөр өгвөл бодлого үйл ажиллагаа муудна. Аль болох эерэг төвшинд зөв сигнал өгөх бодлыг харгалзан үздэг. Хэрэглээний бүтцийг харгалзан үзэж байгаа.
1
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ямар алхам хийх вэ? Зээл байхгүй бол эдийн засаг уначихна гээд яриад байгаа шүү дээ?
-Төсвийн тодотгол хийхгүй байна гэсэн зүйлгүй. Хуулиас өөр маягаар тодотгол сая хийсэн. Энэ Их хурлын үед гарч байгаа зүйл. Бидэнд шинэ жишиг болсон. Төсвийн тодотгол цаашдаа ч байна. Гадаадын зах зээл дээрээс хөгжлийн зориулалтаар хөрөнгө оруулалтын эх үүсвэр босгохтой холбоотой байсан. Одоогийн оруулж ирж байгаагаар гаднаас хөрөнгө оруулалт хийхгүйгээр санал оруулсан. Хөгжлийн хэрэгцээгээ хангах шаардлага байгаа учир хөрөнгө оруулалт хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс өөр арга замгүй.
1
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ