Славянск хотод байлдааны нисдэг тэрэг осолджээ
Славянск хотод байлдааны нисдэг тэрэг осолдож, Украины армийн 12 цэрэг амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Нисдэг тэргэнд зургаан дайчин, багийн зургаан гишүүн зорчиж явсан гэж Украины Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэн байна.
6
Украины арми Славянск, Краматорскт цэргийн ажиллагаа явуулсан хэвээр байгаа юм. Уг ажиллагааны улмаас гурван сургууль, цэцэрлэг дэлбэрэлтэд өртөж есөн иргэн амиа алдсан гэв. Славянск хотын удирдлагууд “Украины армийн гэнэтийн дайралтын улмаас 4-12 насны дөрвөн хүүхэд амиа алдсан” гэж ярьжээ.
6
Дэлбэрэлтэд өртсөн сургуулийн багш, сурагчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн тухай Ерөнхий сайд Арсеный Яценьюк хэвлэлийнхэнд мэдэгдсэн аж. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жое Байдан Украинд хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг сануулсан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ