Селена Гомез хүүхдүүдэд хандив өргөв
Дуучин Селена Гомез “UNICEF”-ийн гишүүдтэй Непал улсад айлчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр тус улсын бага сургуулийн 100 гаруй сурагчдад хичээлийн хэрэглэл болон 75 мянган ам.долларын хандив өгчээ. Селена Гомез маргааш газар хөдлөлтийн улмаас сургууль, цэцэрлэгээ алдсан Чилийн хүүхдүүдтэй уулзахаар болсон байна.
Селена Непал улсын Засгийн газарт захиа бичиж, бага насны хүүхдүүдийн сургуулийн орчинг сайжруулахыг хүссэн аж. Өнгөрсөн сар Селенагийн экс найз залуу Жастин Бэйбир Непал улсын асрамжийн газрын хүүхдүүдэд хандив өргөж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ