Д.Ганхуяг: Зургаан компани Газрын тосны үйлдвэр барих зөвшөөрөл авсан

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж  байна. Хуулийн төслийг Уул, уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсны дараагаар гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм.

7

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Цааш түлхсэн хөрөнгө оруулагчдаа яаж татах вэ?

-Газрын тосны тухай хууль найман жил яригдаад өнгөрсөн онд хуулийн төслийг өргөн барьсан.  Энэ УИХ,  Засгийн газрын үед хөрөнгө оруулагчийг цааш нь түлхсэн нэг ч хуулийн төсөл, тогтоол гараагүй.  Хууль батлагдах шатандаа удааширч байгаа нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байгаа.

6

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Энэ салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орсон бэ? Энэ эрсдэл өндөртэй салбар. Саудын Араб, Эмират шиг нөөц нь ундарч гарч ирээд байдаггүй.  Олон компани бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгээд хайгуулын ажил явагдаж байгаа. Нэмж хөрөнгө оруулалт хийх гээд хуулиа хүлээгээд байгаа юм байна. Тэднийг хохироохгүй байх ямар зохицуулалт хийсэн бэ?

-Энэ жилийн тухайд 650 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орохоор байгаа. Цаг агаарын таатай орчинд хөрөнгө оруулалт орж ирнэ. Тусгай зөвшөөрлийн хайгуул олон улсын дунджаас нэлээд доогуур байгаа. Өмнө нь хайгуулын тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлдөг байсныг 2012 онд больсон. Үүнийг дахин оруулж ирж байна. Зардлаа нөхсөний дараа роялтийг хуваах, эсвэл нөхөхөөс өмнө хуваах гэсэн заалт оруулж өгсөн байгаа. Уламжлалт газрын тос дээр газрын хэвлий өртдөг. Үүнд газрын хэвлийн тухай дүрэм журам боловсруулах асуудлаар маргаан дэгддэг байсан. Газрын тосны тухай хууль Иргэний хуульд нийцдэг байх ёстой. Үүнд зохицуулалт хийсэн.

6

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Энэ хуулийн төслийг батлах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна. Энэ хууль дээр авах татвар, хураамжийг бүгдийг нь ам.доллартай тэнцэхээр тусгажээ. Үндэсний мөнгөн тэмдэгтээ дэмжих зарчмаа яах вэ? Тооцооны нэгж гэдэг зүйлийг ашиглаж болохгүй юм уу? Орон нутгийн хөгжлийн санд 30 хувийг олгоно, орон нутгийг хөгжүүлэх урамшуулал авна гээд заажээ. Энэ нь өөрөө ашиг сонирхлын зөрчил яваад байгаа юм биш биз. Хуулиа зөрчсөн заалт оруулж ирэх шаардлага байсан юм уу?

-Өнөөдөр валютын ханш хэлбэлзэлтэй байна. Тийм учраас хэлэлцүүлгийн явцад өөрчилж болох  байх. Орон нутагт бүтээгдэхүүн хуваах гэрээ байдаг. Энэ төрөл юм.  Ашиглалтын, хайгуулын лиценз хайгуул ашигласан хугацаатайгаа шууд хамааралгүй. Илрүүлсэн газрын тосны хэмжээ их, бага янз бүр байдаг. Гэтэл гаргасан өртгөө нөхөж чадахгүй тохиолдол байдаг юм билээ. Үүнд зардлаа нөхөж чадахгүй бол төр төлөхгүй шүү гэсэн санаа байгаа.

6

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Монгол Улс газрын тос олборлогч орон болсноо зарлаад хэдэн жил болж байна. Дахиж олборлолт хийх нь бэлэн болж байгаа газар байна уу? Олборлож байгаа газрын тосны хэмжээ нэмэгдэх үү?

-Хоёр талбай олборлоход бэлэн болсон. Ирээдүй гэрэл гэгээтэй байгаа. Дарханд Газрын тосны үйлдвэр барих ажлыг явуулсан. ТЭЗҮ гээд бүх шинжилгээг явуулсан. Өөрийн газрын тосондоо суурилж үйлдвэр барь гэсэн чиглэл өгсөн. Энэ хууль батлагдсанаар МонголУлсад Газрын тосны боловсруулах үйлдвэртэй болно.  Зургаан аж ахуйн нэгж Газрын тосны үйлдвэр барих зөвшөөрөл авсан. Ингэснээр жилдээ 700 орчим сая ам.доллар гадагшаа гарах урсгалыг  хаана.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

итгэл:
газрын тос боловсруулах үйлдвэр барих 6 компани нэрийг ил хэлээч.
2014-06-02
ajiglagch:
dandaa hudlaa hutsna. olborlogch oron bolson geed hutsaad bsan ard tumend naaldsan yum yu bnaa muusain luivarchdiin halaas tuntiisen biz dee bid odoo boltol neg kompanii haraat l bna shtee novshnuud mini
2014-05-30
okok:
bayalagaa tsulmuj bayajij hanadaggvi beznisvvd bolioch ......gazriin tosnii hvvli oruulj ideh arga zamaa hunguhun bii bolgoh geed ulairch bna daa gargasan hvvliud ni ard tvmend hezee hvrch irj blaa ..........ard irgediig yaduurald oruulj honogiin hooloo zalguulah hoorond hetevchee dvvrgeh ajluud hiigeed yavj bdag beznis ganhuyag icheech . ......hurungu oruulalt nereer uls uriin svljeend idegdej bid chini etsest ni eh nutagtaa amidrah erhgvi boloh uym bish bizdee erhem gishvvd ee............
2014-05-30
okok:
bayalagaa tsulmuj bayajij hanadaggvi beznisvvd bolioch ......gazriin tosnii hvvli oruulj ideh arga zamaa hunguhun bii bolgoh geed ulairch bna daa gargasan hvvliud ni ard tvmend hezee hvrch irj blaa ..........ard irgediig yaduurald oruulj honogiin hooloo zalguulah hoorond hetevchee dvvrgeh ajluud hiigeed yavj bdag beznis ganhuyag icheech . ......hurungu oruulalt nereer uls uriin svljeend idegdej bid chini etsest ni eh nutagtaa amidrah erhgvi boloh uym bish bizdee erhem gishvvd ee............
2014-05-30
zochin:
heden jil yrij bnaa chaddag ulsaar baruilaad heregleh hugacaa ali hezeenii bolson baimaar , ym baigaa ymaa ailaas guilgachlaad heden jil bolj bna ,ahiad heden jil yrih bolj bnaa???
2014-05-30
emeelt ruu ogsoh zamiin urd tald zamaasaa 200-300m zaitai 1 ga gazar mash hyamd zarna 40 sayad 91915103:
emeelt ruu ogsoh zamiin urd tald zamaasaa 200-300m zaitai 1 ga gazar mash hyamd zarna 40 sayad 91915103
2014-05-30
зочин:
гишүүд нь асууж, хариуцсан хүмүүс нь хариулсан болж байх шив дээ. газрын тосны салбар салбар шиг хөгжих ч өнгөрлөө.
2014-05-30
зочин:
бас нэг таг бөөрөнхий хэлтэй юм
2014-05-30