Патинсон хайраа илчлэв
Бүрэнхий цувралын од Роберт Патинсон хамтран тоглогч Кристен Стювартэд хайраа илчилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Австрали улсад “The Rover” киноныхоо нээлтийн үеэр ингэж ярьсан байна. Патинсон “Охидууд намайг сайхан залуу гэх юм. Тэгэхдээ би Кристен Стювартийн нүдэнд тийм ч сайхан харагддаггүй бололтой. Би Кристенд хайртай. Даанч тэр намайг тоохгүй байна” гэжээ.
Бүрэнхий цувралын эхний анги гарсаны дараа Патинсон болон Кристен нар үерхэж эхэлсэн ч өнгөрсөн оны эхээр салцгаасан юм. Хэвлэлийнхэн тэднийг хуурамчаар үерхэж, кино болон өөрсдийгөө нэрд гаргахыг оролддог хэмээн байнга буруутгадаг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ