Визний материалын тоог цөөлнө

img

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын ГХЯ-дын консулын ээлжит VIII зөвлөлдөх уулзалт энэ сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болжээ. Зөвлөлдөх уулзалтад ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, ГХЯ-ны Хилийн чанад дахь солонгос иргэд, консулын асуудал хариуцсан газрын ерөнхий захирал Ли Мён Ёл тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

а

Зөвлөлдөх уулзалтаар БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хооронд консулын асуудлаар байгуулсан гэрээ, конвенцийн хэрэгжилтийг дүгнэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хүндрэл бэрхшээлийг арилгах, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял эдэлж буй иргэдийг шилжүүлэх, сураггүй алга болсон манай иргэдийг олж тогтоох зэрэг асуудлаар санал солилцсон байна. Мөн Монгол иргэдэд виз олгохдоо шаарддаг барьцаа мөнгөний хэмжээг бууруулах, визийн материалын тоог цөөрүүлэх, виз олголтын хугацааг богиносгох талаар хоёр тал тохиролцоонд хүрчээ.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manaihan uursduu yun solongosruu temuuldeg yum bol. hel ni solongosoos oor gazart hereglegdehgui.zaluuchuudin biye avch yavah stili ni hurtel solongos mayagiin bolloo.
2014-05-31
bataa:
hamgiin muu humuus bol soonuud
2014-05-31
солнгосын эя-д:
үнэндээ танай улсыг тоодогүй юм аа хөө
2014-05-30
zochin:
odoo baritsa ogch guulin ulsru yavdag hun her olon um boldo.
2014-05-30
зочин:
асан гэж барьцаалуулж байгаан
2014-05-30
zochin:
yun baritsaa mungu ve. shuud bhgui bolgooch. umhii so ruu yavah hun er ni odoo bna uu. uursudu ni bas baritsaa hurungu tgvl adilhan *rdaach ee
2014-05-30
зочин:
хог новшийн солонгосууд . адилхан хүнд суртал шаард.
2014-05-30