“Бид тэгш эрхтэй”
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хоёрхон хоногийн дараа тохионо. Уг өдрийг угтан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа Чингис хааны нэрэмжит төв талбайд боллоо. Уг үйл ажиллагаанд хөжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон байнгын асаргаа сувилгаанд гэртээ байдаг багачууд оролцон баярлаж байгаа юм. Тэд хөлбөмбөг, шатар, волейбол зэрэг спорт тоглоомын тэмцээнд оролцож авхаалч самбаагаа сорьж байна.
а
Мөн энэ өдөр “Бид тэгш эрхтэй-300” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн флашмоб бүжиг болох юм. Энэхүү үйл ажиллааг www.bidchadna.mn сайт, “LOVE IS” ТББ, “Түмэн эх” чуулга, “Nature Dance” продакшн, зарим сургуулийн оюутны холбоо хамтран зохион байгуулж аж.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ