Хар сувд живжээ

img

“Карибын тэнгисийн дээрэмчид” уран сайхны кинон дээр гардаг “Хар сувд” хөлөг живсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус цувралын олон сонирхолтой зураг авалтыг хийсэн “Brig Unicorn” нэртэй хөлөг Сент Лусиа арлаас буцаж явахдаа осолдож живжээ.

ө

“Хар сувд” хөлөг 1977 онд “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал хүртсэн “Roots” кинонд эхэлж гарч байжээ. 2005 оноос эхлэн “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд гол дүрээс дутахааргүй үүрэг гүйцэтгэх болсон юм. Хөлгийг 1948 онд Финландад ачаа тээврийн зориулалтаар үйлдвэрлэсэн гэнэ.

ө

“Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын тав дахь анги “Dead Men Tell No Tales” кино ирэх 2016 онд үзэгчдийн хүртээл болох билээ. “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны гол дүр Жонни Депп буюу ахмад Жек Спарроу хөлгийг живсэн гэдгийг дуулаад харамсч буйгаа илэрхийлсэн байна.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe:
ta nart yamar hamaa bna
2014-06-01
gaihgagch:
oird chine yu bolood hamag hulug ongotsnuud jiveed bna aa.
2014-05-31
спарроу:
өө тэр чинь тэгээд буцаад гараад ирдэгийн мөө ккк
2014-05-31
bayaraa:
hairan hulug
2014-05-30