Н.Наранбаатарын цолны мялаалга болно
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын Монгол Улсын Төрийн соёрхол цолны мялаалга өнөөдөр 17.00 цагт Баянгол ресторанд болно.
ыб
Найруулагч Н.Наранбаатар өнгөрөгч оны 12 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шагналаа гардаж байсан билээ. Ийнхүү тэрбээр драмын урлагаас төрийн соёрхол хүртсэн анхны найруулагч болсон.
ыб
2000 онд театрын үзэгчид эзгүйрээд байх үед Н.Наранбаатар УДЭТ-т дөнгөж орж ирээд “Бооцоо” жүжгийг найруулан тавьж, тус театрт томоохон амжилтыг авчирч байсан гэдэг. Түүнээс хойш Н.Наранбаатарын гэх тодотголтой “Надаар тоглосон хайр”, “Нууц амраг чинь болъё”, “Парисын дарь эхийн сүм”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” зэрэг шилдэг жүжгүүд УДЭТ-ын тайзнаа амилсан билээ.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ