Зогсоолуудад зохицуулалт хийжээ

img

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр Замын цагдаагийн газрын алба хаагчид нь бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж замд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

sd

Энэ өдөр хамгийн их ачаалал авдаг зам бол Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын зам байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүс Дүнжингарав худалдааны төвийн зогсоолд, Соёл амралтын хүрээлэнд очих бол Паркийн өргөтгөлийн ажил хийгдэж буй талбай, Сөүл рестораны урд талын зогсоолын талбайд машинаа тавьж болно. Мөн нарны зам дагуу байрлах урд гарц, Замын цагдаагийн газар, Соёлжийн зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна.

sd

6 дугаар сарын 01-ний өдрийн 11.00-16.00 цагт Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаах тул замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд тухайн замыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг нийслэлийн Замын цагдаагийн газраас зөвлөлөө.

sd

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ