Үндсэн чиглэлийн биелэлт 67.1 хувьтай гарчээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулга хийсэн юм. Тэрбээр:
6
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээний биелэлт оны эцсийн байдлаар 67.1 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр авч үзвэл:
6
- Өсөлтийн үр шимийг нийгмийн бүх бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн бодлого 70.7 хувь
- Бодит салбарын хөгжлийн бодлого 64.8 хувь
- Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн бодлого 56.2 хувь
- Хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72.2 хувь
- Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 65.4 хувь
- Гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 76.9 хувийн биелэлттэй байна.
6
Түүнчлэн үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдсан байдалд хяналт-шинжилгээ хийхэд Үндсэн чиглэлийн нийт 166 арга хэмжээний 73 буюу 44 хувь нь Үндэсний хөгжлийн цогц бодлогод шууд томьёологдсон байдлаар, 87 буюу 52.4 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилттой шууд бус байдлаар уялдан тусгагджээ. Үндсэн чиглэлийн нийт арга хэмжээний 121 нь улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжихээр тусгагдсан ч тэдгээрийн 25 буюу 20.6 хувьд улсын төсвөөс хөрөнгө батлагдаагүй, 5 буюу 4.1 хувийнх нь санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсан байна. Үүнээс үзэхэд улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх нийт арга хэмжээний 24.7 хувь буюу 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс шалтгаалан хэрэгжээгүй, эсхүл дутуу хэрэгжсэн байгаа юм.
6
Иймд цаашид дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. Үүнд:
7
- Төсвийн ерөнхийлөн захирагч нар жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан өөрийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээг байгууллагын төлөвлөгөөнд нарийвчлан тусгаж, хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган ажиллах;
- Он дамжин хэрэгжих зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг үе шаттайгаар төлөвлөж, тухайн онд хэрэгжих боломжтой байдлаар төлөвлөн, хүрэх түвшинг бодитой тооцон тусгаж байх;
- Үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг улсын төсөвт бүрэн тусгаж байх;
- Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа өмнөх жилийн үндсэн чиглэлийн биелэлт болон он дамжин хэрэгжих зорилт, арга хэмжээг сайтар харгалзан тухайн жилийн үндсэн чиглэлийн төсөлд тодотгон нэмж тусгаж байх зэрэг болно гэлээ.
6
Ерөнхий сайдыг танилцуулга хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ