МАН-ын дарга М.Анандыг хүлээн авч, уулзав

img

Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх аварга М.Анандыг МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. МАН-ын дарга М.Энхболд эх орныхоо нэрийг хилийн чанадад өндөрт өргөж, сумогийн аварга болсон түүнд баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. МАН-ын дарга М.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа сумогийн түрүү бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2002 онд шинэчлэн хийлгэсэн юм. Уг цомын эх загварыг зураач н.Эрдэнэбилэг зурж, уран дархан н.Баатаржав урласан юм байна.

ө

Сумогийн түрүү бөхөд олгодог энэхүү цомыг өмнө нь манай улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гардуулдаг байжээ. Харин тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2006 оны гуравдугаар сард Японы Осака хотноо болсон сумогийн барилдаанд түрүүлсэн их аварга Д.Дагвадоржид анх удаа уг цомыг гардуулж байснаа шинэхэн аваргатай уулзах үеэрээ дурсан ярилцлаа.  Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга Г.Анандад баяр хүргэж, амжилт хүсэв.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
өр тавьсаар байгаад барьцаанд орж эх оронгүй болох нээ яанаа түмэн олон минь ээ
2014-05-31
зочин:
улс орон ямар байгааг шударгаар харцгаая ардчилсан намд долгоносоор байгаад харангалж үхэх үү түмэн олон минь ээээээээ
2014-05-31
зочин:
эвтэй байж улс орноо хөгжүүлье монгол хүн гэдэг чинь чи бидний ах дүүс удам угсаа мах цусны тасархай гэдгийг бүү март
2014-05-31
зочин :
эвтэй байж улс улс орноо хөгжүүлье
2014-05-31
зоч ин:
хүний сайн сайхан явахад бүү атаарах залуучуудаа энэ хүн түрүүлсэн нь бидний монголчуудын бахархал шүү дээ ийм зүйлд атаарахаж байгаа нь улс оролн сөнөхийн цондон гадны хулгайчдын өгөөш болноо хүүхдүүд ээ
2014-05-31
иргэдээс:
ардчилсан намынханаас урьтаж л уулзаж намдаа элсүүлэх санаагаа ярьсан байх л даа өөр хийх ажил монголын авилгачдын намынханд ямар байх бишдээ, монгол улсаа гадаадынханд муулж өрөнд ороод бид үхэх нь гэхээс өөр юм ярихаа байсан шүү дээ
2014-05-31
zochin:
sain yavhad sadan mundahgui gej .......
2014-05-31
zochin:
dajgui l uulzalt boljee. zaluu avargigaa huleen avch uulzsan ni holj bainaa
2014-05-30
kkkkk:
esgii khiikh gazar nokhoi khereggui gedeg shig yum boljee sonoj baigaa namtai buruu tsagt uulzaj dee kkkkk
2014-05-30
jskz:
namuud reiting oloh gj uheh yumaa huurhii
2014-05-30
балжига:
ананд ман-ы гишүүн юм бхдаа
2014-05-30