С.Одонтуяа эсэргүүцэхгүй, дэмжинэ

img

Газрын тосны тухай хуулийн төслийг найман жил боловсруулж, гурав дахь удаагаа УИХ-ын хэлэлцүүлэгт өргөн мэдүүлээд байна. Өнөөдөр Газрын тосны тухай хуулийн төсөл эхний шатаа давлаа.

5

Манай улсад газрын тосны харилцаа өнөөдрийг хүртэл 1991 оны хуулиар зохицуулагдаж ирсэн. Гэвч уг хуульд сайжруулах шаардлагатай зүйл, заалт цөөнгүй байгаа юм. Тухайлбал, уламжлалт газрын тосыг борлуулах талаар тодорхой зохицуулалт хийсэн ч уламжлалт бус газрын тосны тухайд ямар ч зохицуулалт байхгүй. Энэ хууль батлагдсанаар уламжлалт бус газрын тосыг борлуулах таатай нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Уг хуулийн төслийн  өмнөх хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа батлуулахын  эсрэг санал өгч "эрх ашгийн зөрчил"-тэй нэр зүүсэн.

6

Тухайн үед Ажлын хэсгийг ахалж байсан Д.Болорчулуун гишүүн түүнийг ашиг сонирхлын үүднээс хуулийг унагаасан хэмээн буруутгаж байсан. Учир нь эрхэм гишүүний нөхөр Г.Өлзийбүрэн нь Газрын тосны газрыг удирддаг юм. Харин С.Одонтуяа гишүүний хувьд уг төсөлд засч залруулах зүйл цөөнгүй байгаа тул нэг мөр сайжруулаад дахин оруулж ирэх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ удаад  Засгийн газраас хуулийн төслийг дахин оруулж ирэхэд эрхэм гишүүн дэмжиж байгаа төдийгүй яаралтай  батлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Өнөөдөр нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын 37-р тогтоол гэж бий. Уг тогтоолд газрын тосны салбарт өмнө нь байгуулсан бүх хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулна гэж заасан байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагч талтай харилцан тохирно гэж. Иймэрхүү зүйлс дахиад л эргэлзээ үүсгэнэ. Хуулиа мөрдөх юм уу эсвэл тогтоолоо дагах юм уу гэдэг нь тодорхойгүй. Тиймээс хуулиа дагалдуулан тэр тогтоолдоо нэмэлт өөрчлөлт хийхээр оруулаад ир. Ингэж гэмээнэ эргэлзээ арилна.” гэсэн шаардлагыг мөн тавилаа. Мөн тэрбээр хууль тогтоох ажилдаа илүү хариуцлагатай хандаж, кноп дарахын өмнө хуулиа сайн судалж байхыг бусад гишүүддээ уриаллаа.

6

Н.Нягт 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tugs:
erdeneegiin hun l . uih gishuun zovhon ard tumnii toloo l duugardag baih estoi gedgiig ene humuust yaj oilguulah ve.bayangolchuudiin songolt
2014-06-02
tugs:
erdeneegiin hun l . uih gishuun zovhon ard tumnii toloo l duugardag baih estoi gedgiig ene humuust yaj oilguulah ve.bayangolchuudiin songolt
2014-06-02
tuya:
taliigaachiin ajliig namiin nereer absan nohduud yum shib dee.. sain hunii byan daagaarai.. odoo ued abgai ni tomrood nohortoo ajil olj ogdog boloo shib dee. songuuliar mon ch ih multarsan abgai daa..
2014-05-31
зочин:
хя-тад ав-гай
2014-05-31
ta nar bolioroi :
ene erguu yamar gantsaaraa mongol turiin emgenel yumuu ene balaigaas iluu emgeneltei garuud tur zasgaar duuren bgaag harj l bgaa biz dee
2014-05-31
yag unen:
одонтуяа нээрээ эсэргүүцдэггүй, шууд л дэмждэг юм билээ. бүх хүүхүнүүд тйим л сайхан шүү.
2014-05-31
mongol:
harin chgaxriin tosnii huuliig shinechlehtei holbootoigoor hiih yostoi ajluudiig zuv l helsen bna sh dee.
2014-05-31
zochin:
nohor ni gazriin tosnii gazriin dagra olziiburen
2014-05-30
riche:
richushkai
2014-05-30
hero:
та доорх линк рүү орж бүртгүүлснээр бүртгэлийн 2$ таны дансанд орох ба цаашид энэхүү сайтад нэвтэрсэн гишүүн бүрийн тоогоор таны дансанд 0.5$ нэмэгдэж орох болно. доод тал нь 30$ болход та мөнгөө авах эрхтэй болно. ингээд л болоо. энэ сайт руу ороод “register now” дарж бүртгүүлнэ. http://cash4visits.com/ref.php?refid=318943
2014-05-30
аяатунгаа:
ийс л эргүү юмнуудыг бид сонгоод байхаар яаж өөдлөхөв дээ тэр нэг хар юм нь бас газрын тосны дарга байхдаа яахав дээ
2014-05-30
......:
ийм эргуу авгайнуудыг иргэд бид яах гэж сонгов доо.
2014-05-30