Зүүн аймгуудад “Сумын чуулган”-ыг зохион байгуулав
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт сумдаар “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Тус сургалтыг АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь, Нарийн бичгийн дарга Э.Батсуурь, Т.Мягмарсүрэн, О.Чулуунбилэг, Д.Анхбаяр нар ахалсан аж. Тэд энэ үеэр “Би хаана явна вэ?- Өөрийгөө таньж бусдыг манлайлах нь”, “Хувийн зохион байгуулалт- Цагийн менежмент”, “Хамтран ажиллахын утга учир”, “Багийн дотор би хэн бэ?”, “Эв нэгдэл багийн амжилт” гэсэн сэдвүүдээр гишүүд дэмжигчиддээ сургалт зохион байгуулсан аж.
ы
Анхан шатны гишүүдээ чадавхижуулж, тэдний санал бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг зорьсон тус сургалтанд оролцогчид нийтлэг байдлыг халж, илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүнд хүрсэн, үр дүнтэй шинэлэг сургалт болсон талаар онцолсон байна.
й
Хэнтий аймгийн Батноров сумаас оролцогчид Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг идэвхитэй дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлж, Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан нутгийн иргэд, малчид, бизнес эрхлэгчид зээл авснаа дурьдсан байна. Урьд нь сумаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн их байдаг байсан бол суманд тодорхой хэмжээний эрх мэдэл олгож, иргэдэд ахуй амьжиргаагаа дээшлүүлэх зээл хамруулж эхэлсэн. Энэ ажлын үр дүнд сум орон нутагтаа шилжин ирэгсэд нэмэгдэж, сум хөгжиж байгаа талаар нутгийн удирдлагууд онцолсон аж.
й
Энэхүү сургалт ирэх сарын эхээр Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудаар үргэлжлэх аж.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ