Улаанбаатарт 31 хэм дулаан байна
Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 6-р сарын 1-нд ихэнх нутаар хүчтэй салхи шуурна. Маргааш үдээс хойш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэхийг анхааруулж байна.
sd
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос түр зуур секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 хэм, Увс нуур болон, Их нууруудын хотгор, Идэр, Тэсийн голын сав газар, Хөвсгөлийн уулсаар 23-28 хэм, говь талын нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
sd
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 30-32 хэм дулаан байна . Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ