Балжиннямтай өдөр

img

2014.5.31, Санчир гариг, Билгийн тооллын 3, хэрцгий охин одтой хар бар өдөр. Өдрийн наран 05 цаг 14 минутад мандаж, 20 цаг 46 минутад шингэнэ. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

as

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.р. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ