Хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын цалинг хасчээ

img

Яам агентлагийн удирдлагуудтай сар бүр хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болжээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын нэг нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж импортыг багасгах зорилт юм. Энэ хүрээнд Чингис бондоос томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд тухайлбал  “Монголын алт” ХХК-ийн “Хийт бетоны үйлдвэр”, Хөх цавын цементийн үйлдвэр, Цагаан суваргын “Зэс молибдений баяжуулах үйлдвэр”, “Монполимет” ХХК-ийн “Монцемент үйлдвэр”, Дарханы цементийн үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Эдгээр үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улс цемент импортлох шаардлагагүй болно гэж Ерөнхий сайд хэллээ. 

ө

Хөвсгөл, Дорнод зэрэг зургаан аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбох, Туул голын хурдны зам, “Цэцэг төв”-ийн уулзварыг өргөтгөж 4 замын уулзвар болгох ажлуудыг түргэвчлэх шаардлагатай.

ө

ҮХААЯ-ныхан өнөөдрөөс ургац хураалтын ажилд анхаарах, НХХЯ-ныхан Тэтгэврийн тогтолцоог, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн ЗДТГ-ын удирдлагуудад бүтээн байгуулалтын чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг эрчимжүүлж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

а

Цахим хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “АЗЗА” компаниудад хуваарилсан зам засвар, арчлалтын мөнгийг хугацаанд нь олголгүй хойшлуулсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож цалингийн тодорхой хувийг хасах болсныг мэдэгдэж, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай хийж, төрийн үйлчилгээний нэр хүндийг өргөж ажиллахыг анхаарууллаа.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zozin :
бхя-ы төрийн нарийн бичгийн дарга ажилаа хийхгүй байгаа иь үиуи шүү дээ
2014-06-02
зочин:
хүүхэд аюулгүй орчинд амьдрах эрхтэй6 цэцэг төвийн уулзварыг өргөтгөх нэрийн дор 1-р сургуулийн 3 талыг автомашины зам болгохоор яаравчлан зүтгэж байгаа засгийн газарт энэ сургуульд сурч байгаа 3600 хүүхдийн эцэг эхчүүдийн өмнөөс эсэргүүцэл илэрхийлж байна. ажлаа сайн бодож8 бүх талаас нь харж төлөвлөх хэрэгтэй ш дээ.
2014-06-02
ёёёё:
зам эвдрээд байхад санхүүжилтыг нь өгөхгүй гацаагаад байсан юм. ашгүй арга хэмжээ авч. хятад замын компаниудын санхүүжилтыг дор дор нь өгдөг байж хөөрхий хэдэн замын засварын хэдэн монгол компаниа дэмжих сэтгэлгүй.
2014-06-02
zochin:
turiin nariinii oron too er xereggui xas
2014-06-01
mongolia:
humuus miny dee hun bolgoniig hardaj haraaj baidgaa bolih heregtei shuu dee.bidentei adil zeeltei ch hun baigaa shuu dee.mongolchuud bugd hun chanaraa geegeegui shuu.
2014-06-01
зочин:
наадуул чинь цалин бас огдог байсан юмуу гэж гайхаж инээд нь хурч байгаа биз зам тээврийн яам угааса дампуу гэж биз дээ яамдын торийн нарийнуул гэж ууж идэхээ л урьдал болгосон ихэнх нь торд алба хашиж байгаагуй хумуус
2014-06-01
dan baychuud:
naad uduriin hoolniih ni mungugiig haslaa ged toohuu
2014-05-31
ynshigch:
eruusuu ene turiin nariin bichgiin darga nariig oron toogui bolgoj tsomhotgoh heregtei ,umnu ni iim oron tooguigeer ajillaad bolj baisan yum shuu dee
2014-05-31
зочин:
энэ яам газрын эвэртэн туйратангууд энэ төсөвлөөд хуваарилаад өгчихсөн мөнгийг ажлын хариуцлага алдаад ч юм уу санамсар болгоомжгүйгээсээ болоод ажил гүйцэтгэгч нарт өгөөгүй гэвэл том эндүүрэл ерөөсөө л хувь хүртэх гэж өөрөөр хэлбэл хахууль авах л гэж гацааж удааж хөдөлгөөнгүй байлгаж байгаа нь тэр ажил төсөл гүйцэтгэгч компани аж ахуйн нэгжүүд бичиг цаасаа бэлдээд төсөв захиран царцуулагч нарт танилцуулдаг ингэхдээ давхар өгөх мөнгөө хахуулиа санал болгодог хахуулийн хэмжээ болоод ажил төсөл гүйцэтгэх чадвар зэрэг олон шалгуураар төсөл гүйцэтгэгч аж ахуйн нэгж шалгардаг процесс бол ерөөсөө л ийм энэ бол олон жилийн өмнөөс хараал идсэн ардын намын үед бий болсон нь нууц биш шүү дээ хахууль авах өгөх энэ үйл ажиллагаанд яам тамгын газрын бүхий л хүн оролцоно арай л цэвэрлэгч нар оролцдоггүй байх
2014-05-31