Ханхүү Харри хөлбөмбөг тоглов
Их Британийн ханхүү Харри өчигдөр өсвөр үеийн хөлбөмбөгийн шигшээ багтай тоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ханхүү хаалгагч хийсэн бөгөөд тэрбээр үүргээ маш сайн гүйцэтгэж ганц ч гоол алдаагүй байна. Тоглолтын дараа болсон хүлээн авалтын үеэр Харри ирэх сард зохион байгууллагдах “World Cup”-ийн нээлтийг үзэж, Британийн багаа хөгжөөн дэмжихээ хэлжээ.
Харритай Английн амьд домог Дэвид Бэкхам болон Ерөнхий сайд Дэвид Камерион хамт очих гэнэ. Харри “Би шүтээнтэйгээ хамтдаа “World Cup”-ийг үзэхээр болсон. Маш сайхан байна” гэжээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ