Гачуурт тосгоныхон хүүхдүүдээ баярлуулжээ
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны захиргаа хүүхдүүдээ хүлээн авч, баярлуулжээ. Баярт ирсэн хүүхдүүдэд дүүргийн Соёлын ордны дэргэдэх дуу, бүжгийн “Их Монгол” хүүхдийн хамтлаг, дуучин Жи, “Догь залуус”, “Code-26”, “Nexus” зэрэг хамтлаг ая дуугаараа бэлэг барьсан байна. Мөн тосгоны шилдэг сурагчдад болон бүтэн өнчин, доогуур түвшний амьдралтай хүүхдүүдэд бэлэг гардуулав. Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр гар зургийн болон бүжгийн тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулан шагнаж урамшууллаа. Хүүхдүүдийг баярлуулах, тэдэн рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх хүүхдийн гэрэл зургийг үнэ төлбөргүй авч өгчээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ