Сонгинохайрханы хурлын дарга хувиасаа мөнгө гаргахад бэлэн
Сонгинохайрхан дүүргийн “Иргэний танхим”-д Толгойт хорооллын иргэдийн эко бүлгийнхэн чуулган зохион байгуулжээ. Уг чуулганд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар оролцсон байна. Тэрбээр орон нутгийн хувьд муу усны нүхийг цэвэрлэж, ариутгах нэг ч төгрөгийн эрх мэдэл байдаггүйг хэлж, Төрийн ордны дэргэдэх олон давхар байшин дотроос гэр хорооллын дундах хог, хөрсний бохирдлоос хэрхэн салах төлөвлөгөөг болосвруулан, төсвийг нь шийдэж суудаг босоо тогтолцоог халаагүй цагт бодит хөрсөн дээр буусан ажил болохгүй гэдгийг дурджээ.
а
Мөн тэрбээр эко бүлгийнхнийг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэлжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 20 хүртэлх сая төгрөгийг энэ чиглэлээр зарцуулдаг байх санал санаачилгыг дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөд уламжилж, шийдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм. Хамгийн гол нь эко бүлгийнхэн хийх ажлаа тодорхой болгон, хугацаа, өртгөө нарийн тооцоолж ирүүлэх хэрэгтэй гээд үнэхээр зөв зүйтэй, хэрэгтэй санал санаачилга гарвал хувиасаа ч болов хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллана гэдгээ амлажээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ