Эрчим хүчний сайд Хятадад айлчиллаа

img

Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийгээд иржээ. Айлчлалын эхний өдөр Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншионтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ. Эрчим хүчний сайд М.Сономпил Монгол Улс нүүрсээ дангаар нь экспортлох биш, цахилгаан эрчим хүч болгож, БНХАУ-ын зах зээлд борлуулах сонирхолтой байгаа. Тиймээс   томоохон цахилгаан станц барихаар зэхэж байгаа бөгөөд энэ төслүүдэд Хятадын талыг хөрөнгө оруулахыг хүссэн байна. 

а

Харин БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншион өмнө нь яригдаж байгаад орхигдсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, цаашид хамтын ажиллагааны шинэ боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр ажлын хэсэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн хэлжээ. Уулзалт ярилцлагын үеэр Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах санамж бичигт хоёр тал гарын үсэг зуржээ.

ө

Мөн Эрчим хүчний сайд М.Сономпил айлчлалын хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний салбарын томоохон 16 компаний удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, яриа хэлцлүүдийг хийсэн байна.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ha ha:
hujaagyn lobby zogsoj bna. hurdan tii*ege zailsan ni deer dee
2014-05-31
5-раа эхлээчээ:
5-р станцаа эхлүүлээчээ хэдэн хүрз шороо гаргаад 2 сар өнгөрлөө одоо таг зогссон нэг ухагч, 2 түрэгч, 1 гэр, 1 зөөврийн сууц үзэсгэлэн болоод удаж байна
2014-05-31
энхээ :
сонинпил гэж хэн бэ юу хийдэг юм бэ эрчим хүчний талаар энэ хүний санаа бодлыг хаанаас унших вэ
2014-05-31
зочин:
энхсайхан тавантолгойн цахилгаан станцын төслийг хариуцаж байгаа шүү дээ хө
2014-05-31
mongol:
enhaaihan nutagtaa ochson malilzaad yavj bna u
2014-05-31
даяа:
орой нь халзан онинбуу өлөв долов гээд үхсэнээ хийж яваа юм?
2014-05-31
zochii:
tend enhsaihan guai ami orchihson tuuj yavna.
2014-05-31
irgen:
mash sain bain goe medee bain da
2014-05-31