Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барина

img

БНХАУ-ын Повер Чайна компани Монголын "Цэцэнс майнин энержи" компанитай хамтран Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн  600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Уг станцын судалгааний ажил бүрэн дуусч, ТЭЗҮ,  зураг төслийн ажил нь бэлэн болжээ. Мөн тусгай зөвшөөрлөө ч авсан аж. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал 2017 оны өвөл гэхэд эхний ээлжийн агрегат ашиглалтад орно гэж хамтран ажиллагч байгууллагууд үзэж байгаа аж.  Улаанбаатар хотоос 110 км зайд Улаанбаатар-Чойрын төмөр замаас 24 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний орд нь 10 гаруй тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй юм байна.

ө

 Энэ ордыг түшиглэн барих 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц  баригдсанаар төвийн болон зүүн, өмнөд бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж, урт хугацааны туршид найдвартай тогтвортой ажиллагааг хангах аж. Цаашлаад БНХАУ-д эрчим хүч экспортлох нэг боломж бүрдэх юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сүүлийн хорь гаруй жил мөн их сайхан юм олныг дууллаа даа. ажил болоод амьдрал дээшилсэн юм алга даа. нэг нь гэсэн ажил болоод ард олны амьдралд нэмэр болоосой.хэдэн хувалзнуудын амьдрал дээшлээд байдаг.
2014-06-02
zochin:
бөөрөлжүүтэд маш ховор үе мөч, тархи толгойны өвчин, нүдний даралт, хоолой, эмэгтэчүүдийн сав суулга..... гэхчилэн олон зүйлд тустай аваргатосонгийн хашаантай адил рашаан байдаг тэр будаа болох нээ. юмыг тал бүрээс нь сайтар бодож хийх хэрэгтэй. сүүлд нь сэргээгдэхэд хэцүү
2014-06-02
nnnnnnnnnn:
za harj l baie end tend amaaraa bol ochnoon stants baria biz dee.chandganii stants.mogoin gol. shivee ovoo. tets 5. egiin gol.za tegeed oor yu yu ch bilee dee
2014-06-01
zamchin:
sain bna amjilt husie
2014-06-01
zochin:
za buuruljyyt budaa boljee
2014-06-01
arhustin unaga:
tuv aimagin arhust sumand baidag nuurst honhor gedeg gazar
2014-06-01
biiiiii:
nuguu ra*n usan zugeer l yum baikhdaa.
2014-05-31
зочин:
энэ төсөл хэрэгжиж чадвал оху -ын эрчим хүчний нэгдсэн системд мөн бнхау- ын эрчим хүчний нэгдсэн системд манайхаас эрчим хүч нийлүүлэх боломжтой болно гэсэн үг л дээ
2014-05-31
зочин:
болж байна сайн байна
2014-05-31
зочин:
600 мвт хүч чадалтай тэц барих юм уу кэс барих юм уу нэгж блокын хүч чадал нь хэд байх уу
2014-05-31