Гэр хорооллынхон нэгдсэн шугамд холбогдох боломжтой

img

Орхон аймаг, Эрдэнэт хотын гэр хорооллын ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулах барилгын ажил дуусч, хүлээлгэн өгчээ. Уг ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Хот байгуулалтын салбарын МОН-2301 төслийн хүрээнд хийжээ.  Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Эрдэнэт хотын гэр хорооллын 48800 орчим оршин суугчдыг 200-250 метрийн зайд байрлах түгээх байрнаас ундны усаар хангах боломж бүрджээ. Мөн гэр хороололд байрлалтай Наран цогцолбор болон 17 дугаар сургууль, 6 дугаар цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хүний хөгжлийн байгууллага, халуун усны газар, багийн байр, цагдаагийн хэлтэс, зэрэг нийгмийн үйлчилгээний барилгууд цэвэр, бохир усны шугамд холбогдсон байна. Цаашлаад гэр хорооллын айл өрх, худалдаа үйлчилгээний байгууллагууд цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох боломжтой аж.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmmm:
ulgerdoo tachaaduuln0odoo
2014-06-01
hudalaa:
hun bur 30 aas dooshgyi say tugrig gargaad dulaan holbogdoj chadahtuishdee. tegeed baishin bur ni dulaan aldagdaltiin norma durmiig bieluulj cjadahgyi unen boditoor ni yriachee
2014-05-31
asuudal:
eruul baihiin undes ni ahuin soyl . hot hodoogui l haluun usnii hangamj muu baina... hovsgol aimag bol mongoliin shvecar gej yarigddag ch aimgiin tovd ni mashin ugaah gazar olon baihad hun ni hiree ugaah gazar alga baina.... eruul mendiin yam anhaarah heregtei
2014-05-31
zochin:
hurdhan holbood ogoochei ...... emnelegeer mongolchuudiin ihenh ni hir hanhluulj yavna.... yaduural ih baina .... ene ni ulsiin emnelegeer uilchluulj baigaa humuusiin dund ih ajiglagdah um
2014-05-31