Улаанбаатар 21 хэм, хүчтэй салхилна

img

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, үдээс хойш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

й

Өглөөний 08:00-20:00 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 12-17   градус, говь талын нутгаар 30-35 градус, баруун зүгийн   нутгаар 16-21 градус, бусад   нутгаар 20-25 градус дулаан байна.

й

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна. Оройдоо эрс сэрүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ