Чемоданыг машин болгожээ
Хятадын зохион бүтээгч Хи Лианцай жолоодож болдог чемоданыг зохион бүтээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
df
Баттерейгаар ажилладаг уг төхөөрөмжийг дүүртэл нь цэнэглээд 19-59 км газар явах боломжтой гэнэ. Мөн хулгайчаас хамгаалах үүднээс “GPS” механизмыг суурилуулж өгсөн учир давуу талтай аж.
df
Зохион бүтээгч Хи уг төхөөрөмжийг зохион бүтээх гэж 10 жилийн хугацаа зарцуулсан байна. Ирэх оноос энэхүү явдаг чемоданыг худалдаанд гаргахаар төлөвлөж, Дэлхийн геннисийн номонд бүртгүүлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ