“Forbes” сэтгүүл 2014 оны дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйг тодруулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү жагсаалтын нэгдүгээр байранд Германы Канцлер Ангела Меркель оржээ.
ыб
Жагсаалын хоёрдугаар байранд энэ жил АНУ-ын холбооны нөөцийн сангийн даргаар сонгогдсон Жанет Иеллэн орсон бол дараах байруудад “Microsoft”-ийн үндэслэгч Билл Гейтсийн эхнэр “Bill and Melinda” сангийн тэргүүн Мэлинда Гейтс, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф, Олон улсын валютын сангийн дарга Кристан Лагард нар багтжээ.
ыб
Харин АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама уг жагсаалтын 12 дугаарт бичигдсэн бол нэрт хөтлөгч Опра 23, дуучин Бейонси 25-т бичигджээ.
ыб
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |