Улаанбаатарт 20 хэм дулаан
Говь талын нутгаар салхи шуургатай байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
sd
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
fdd
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. 19-21 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ