Пак Ын Хэ Батлан хамгаалахын сайдаа чөлөөлөв
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ Батлан хамгаалахын сайд Ким Гван Чинийг албан тушаалаас нь огцруулж оронд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө томилсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээлжээ.
Батлан хамгаалахын шинэ сайдаар томилогдож буй Хан Мин Ку нь өмнө нь жанжин штабуудын дарга нарын хорооны дарга, 2005-2006 оны хооронд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Хан Мин Куг парламент нь баталтал Ким Гван Чин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг хамтран гүйцэтгэхээр болсон байна.
Өнгөрсөн сарын 22-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Ким Чан Суг огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр “Sewol” хөлгийг живсэн хариуцлагийг өөртөө хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйжээ. Өнгөрсөн сарын эхээр тус улсын Ерөнхий сайд огцорсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ