ШШГЕГ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ

img

Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар цөөнгүй асуудал хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Энэ өдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Ядамдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, С.Баяндалайг томилсон байна. Энэ томилгоо Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа цагдан хориход нас барсантай холбоотой байж болзошгүй. "Дээрээс үүрэг даалгаврын дагуу Д.Амарсайханд эмчилгээ хийгээгүй" хэмээн 461 дүгээр  ангийн эмч ам  алдсан нь ерөнхий газрын даргыг нь чөлөөлөх шалтгаан болсон байхыг үгүйсгэх аргагүй. ШШГЕГ-ын дарга байсан Д.Ядамдорж Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр хариуцлага хүлээхэд бэлэн хэмээн мэдэгдэж байсан. Харин тэрбээр хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үү эсвэл хариуцлага хүлээлгэж чөлөөлсөн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

ө

Түүний оронд томилогдсон С.Баяндалай нь өмнө нь ШШГЕГ-ын “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан нэгэн аж.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

*anhuud:
*ankhuu gej neg hachin nohor hudlaa showdaad shudarga ajlaa sain hiij bgaa huniig alah yum daa hen ch hezee ch genet uhej l bnashdee. *ankhuuu ch ordond zurhnii shigdees bolj uhvel ordnii hen ni hariutsah yum bol..............
2014-06-02