“Gangnam Style” 2 тэрбум үзэгчтэй болжээ

img

Өмнөд Солонгосын дуучин Пак Чэ Сан буюу PSY-гийн “Gangnam Style” дууны клип түүхэнд гараагүй дээд амжилт тогтоосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өчигдөр шөнө энэхүү дээд амжилтыг тогтоож, PSY-гийн клипийг “YouTube” дээр нийт хоёр тэрбум удаа үзсэн байна. Тодруулбал 2’000’482’732 удаа.

Дуучин залуу “Gangnam Style” дууг нь хоёр тэрбум удаа үзсэн явдалд талархлаа илэрхийлж “Twitter” хуудастаа “Баярлалаа. Та бүхэнд баярласнаа хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна” гэж жиргэжээ.

Энэ амжилтад хамгийн ойрхон дөхөж очсон клип бол Канадын дуучин Жастина Биберийн “Baby” дуу бөгөөд түүнийг “YouTube” дээр нэг тэрбум гаруй удаа үзсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ