Өнөөдөр болох үйл явдлын тойм
ыб
11.00 цагт УИХ-ын есөн гишүүнтэй албан бус бүлэг байгуулж байгаагаа Бие даагч гишүүд мэдээлнэ.
бө
Спортын төв ордонд
б
11.00 цагт Монгол орны баруун хязгаарт ганцаараа дугуйн аялал хийхээр зориглоод байгаа Ч.Мөнгөндалайгийн аяллын талаарх хэвлэлийн бага хурал болно. Ч.Мөнгөндалай нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ч энэхүү аялалыг өөрөө санаачлан, 5500 км замыг дугуйгаар туулахаар төлөвлөөд байгаа юм.
бө
МУИС-ийн хичээлийн I байр
бө
11.00-12.00 цагт Тус сургуулийн оюутнууд цуглаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Сэтгүүчдийг ирж МУИС-ийн Захиргаа болон оюутнуудын төлөөлөлтэй уулзахыг хүсье. Холбоо барих: 99174133
бө
Хэвлэлийн хүрээлэнд
бө
11:00-13:00 цагт Чехийн нэрт сэтгүүлч Милан Шимэчка орчин цагийн сэтгүүлзүй, залуу сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварын асуудлаар өөрийн туршлага дээрээ үндэслэн чөлөөт ярилцлагад оролцоно.
бө
MN мэдээллийн төвд
бө
11.00 Оросын Холбооны Улсын Элчин сайд И.К. Азизов, Казахстаны Бүгд Найрамдах Улсын Элчин сайд К.И.Кобландин нар Евразийн эдийн засгийн холбооны тухай гэрээ байгуулагдсантай холбогдуулж мэдээлэл хийнэ.
бө
13.30 ССАЖЯ, “Их талын жааз” ТББ хамтран зохион байгуулж буй “Жааз ба морин хуур” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
ыөб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ