Монгол, Туркийн статистикчид хамтарна
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, хоёр улсын статистикийн байгууллагуудын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан ажлын биелэлтийг дүгнэж, цаашдын төлөвлөгөө, зорилтоо тодорхойлжээ. Туркийн Статистикийн институтын дарга ноён Бирол Айдемир манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар тодорхой ярьж танилцуулсан байна.
а
Ажиллах хүч, жендер, ядуурал, хүн амын болон уул уурхай, эрчим хүчний статистикийг боловсронгуй болгох, мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах, мэдээлэл цуглуулах ажлыг сайжруулах зэрэг чиглэлээр өнгөрсөн жилд хамтран ажиллаж, манай статистикийн ажилтнууд таван удаа тус улсад очиж туршлага судалжээ. Харин Туркийн 10 мэргэжилтэн Монголд ирж судалгаа хийсэн юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ