Батлан хамгаалахын сайд Шинзо Абетай уулзжээ
Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын "Шангри-Ла яриа хэлэлцээ" олон улсын бага хурал Сингапур Улсад зохион байгуулагдаж, өнөөдөр өндөрлөж байна. Тус бага хуралд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тус бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур улсын Батлан хамгаалахын сайд Доктор Эн Хэн, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл, Бүгд Найрамдах Франц улсын Батлан хамгаалахын сайд Жан Ив Дриан, Япон улсын Батлан хамгаалахын сайд Исунори Онодера, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Батлан хамгаалахын дэд сайд Аунг Тау нартай хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Мөн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абетай уулзаж ярилцсан байна.
ө
Энэ жилийн хуралд Австрали, АНУ, БНХАУ, ОХУ, Бангладеш, Бруней, Индонез, Их Британи, Камбож, Канад, Малайз, БНСУ, Сингапур, Тайланд, Лаос, Зүүн Тимор, Франц, Филиппин, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 27 улсын Батлан хамгаалахын сайд нар, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ