“Боко Харам” дахин халдлага үйлдэв

img

Нигерийн хойд хэсэгт орших Адамава мужид телевизээр хөлбөмбөгийн тэмцээн дамжуулж байсан бааранд бөмбөг дэлбэрч, 14 хүн амиа алдаж, 12 хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Адамава нь Камеруны хилтэй ойролцоо оршдог бөгөөд “Боко Харам”-ын дайчдын халдлагаас болоод онц байдал зарласан гурван мужийн нэг юм. Тус муж өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн онц байдал зарлаж, 3-4 цагт нэг удаа цэргийнхэн эргүүл хийдэг байна.

Нигерийн Засгийн газар энэхүү халдлагад “Боко Харам” бүлэглэл буруутай гэж үзжээ. “Боко Харам” бүлэглэл Адамава мужид өнгөрсөн сард халдлага үйлдэж 200 орчим хүний амийг хороосон юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ