Уралдаан зарлажээ
Ардчилсан Хүчний Холбоо төрийн бус байгууллагын зүгээс “Ардчилал ба мартах учиргүй түүхэн өдрүүд” гэрэл зургийн уралдааныг орон даяар зарлажээ. Монгол Улсад ардчилсан хувьсгал тайван замаар бий болсны 25 жилийн ой тохиолдуулан уг уралдааныг зарлаж байгаа аж.
ө
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд болж өнгөрсөн ардчиллын талаарх түүхийг өгүүлсэн гэрэл зургуудыг дэлгэн гаргах, олон нийтэд таниулахад уралдааны зорилго оршиж байгаа аж. Уралдааны шагналын сан долоон сая төгрөг бөгөөд гэрэл зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ