Пелегийн том хүү 33 жилийн хорих ял авав
Бразилийн амьд домог, хөлбөмбөгчин Пелегийн хүү, “Santos” клубын хаалгач асан Эдсон Чолби хар тамхины наймаанд оролцож, мөнгө угаасан хэргээр 33 жил хоригдох ял авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
43 настай Эдсоныг хар тамхи наймаалдаг бүлэглэлүүдтэй холбоотой хэмээн сэжиглэж, өнгөрсөн гуравдугаар сард цагдаагийханд саатуулагдсан юм.
Тэрбээр 2005 онд түүнийг кокаин наймаалсан хэргээр баривчлагдаад 11 сарын дараа сулагдаж байсан ч 2006 онд эхнэртээ гар хүрсэн хэргээр дөрвөн сарын турш олон нийтийн ажил хийж байсан.
Пелегийн гурав дахь хүү Эдсоны иргэний үнэмлэхийг хураан авсан бөгөөд давж заалдах эрхтэй гэжээ.
Ойрын эх сурвалжийн мэдээлсэнээр, Пелегийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд энэ сарын 12-нд болох “World cup”-ийн нээлтэд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ