Асгатыг ашиглахад 5 сая ам.доллар шаардлагатай
Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах боломж байгааг Асгат компанийн захирал А.Аманбек аймгийн Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарментэй уулзахдаа ярьжээ. Тэрээр Асгатын мөнгөний ордыг ОХУ-ын аж ахуйн нэгжүүд сонирхож эхэлснийг дуулгаад, оросуудтай хамтран ашиглах боломж байгааг дурдсан байна. Одоогоор уг уурхайд 500 сая төгрөгийн хөрөнгө байгаа аж.
а
Харин уурхайг ашиглалтад оруулахад 5 сая ам. доллар шаардагдах юм байна. Ингэхийн тулд оросуудтай хамтарч, Асгатын мөнгөний ордыг 2016 он хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ