Жастин Бэйбир өнгөт арьстнуудаас уучлалт гуйв
Залуу дуучин Жастин Бэйбир “The sun” дууныхаа үгнээс болж өнгөт арьстнуудаас уучлалт гуйсан тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Twitter”-тээ “Намайг уучлаарай. Миний шинэ уран бүтээлд өнгөт арьстнуудыг доромжилсон хэд хэдэн мөрт бий. Дуу минь цацагдсаны дараа та бүхэн уурлаж магадгүй гэж бодоод урьдчилаад уучлалт хүсье” гэж жиргэжээ.
ө
Тус дууны 3-4 бадагт “Нигерь, Нигерь, Нигерь. Өнгөт арьстай Нигерүүд. Жастин миний бие Нигер хүмүүсийн хажууд алтан нар шиг шар” гэх мөртүүд байгаа аж. Энэхүү дууны үгийг “Black eyed peas” хамтлагийн ахлагч Will.I.am бичсэн байна. Реппер залуу дууныхаа үгэнд бусдыг доромжилсон мөрт байхгүй “Энэ бол зүгээр уран бүтээл” гэж хэлсэн юм. Уг дуу ирэх сард цацагдах юм байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ