С.Ганбаатар: Албан бус бүлэгт гишүүд үзэл бодлоороо нэгдэнэ

img

УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлөөс энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлж, албан бус бүлэг байгуулахаар болсон тухай мэдээллээ. Газрын тосны хуулийг өмнө нь унагасан  ч дахин өргөн барьсан. Гэтэл шинэ хууль нь гэрээнүүдэд өөрчлөлт оруулахгүй, бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг тоо тавихгүйгээр Засгийн газар шийднэ.

й

Мөн бие даагчдын зөвлөлөөс санаачлан "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд, АН-ын гишүүдээс бүрдсэн албан бус бүлэг байгуулахаар болсон хэмээн мэдээллээ.Одоогоор "Шударга ёс" эвслийн бүлгээс дөрөв, АН-аас хэд хэдэн гишүүд албан бус бүлэгт нэгдэхээ илэрхийлээд байгаа аж. Мөн МАН-ын бүлгийн гишүүдэд энэ саналаа хүргүүлээд байгаа гэнэ. 10 гаруй гишүүн албан бус бүлэгт нэгдэхээ илэрхийлээд байгаа ба тус бүлэг нь тодорхой 3-4 асуудлыг сонгон авч, хуулийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэхийн тулд үзэл бодол, саналаа нэгтгэсэн  бүлэг байх аж.

ы

Тухайн албан бус бүлгийн гишүүд нь өөрсдийн намын бүлэгтээ харьяалагдах бөгөөд гагцхүү албан бус бүлгийнхээ үйл ажиллагаанд давхар оролцох гэнэ. Албан бус бүлгийн асуудлаар сүүлийн нэг сарын хугацаанд ярилцсан бөгөөд албан бус бүлэг ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө уул уурхай, эрүүл мэнд гэсэн тодорхой сэдвүүдээр санаа нэгдэж ажиллах юм байна. Албан бус бүлэг байгуулах ажлаа энэ долоо хоногтоо албажуулж ажиллана хэмээн бие даагчдын зөвлөлөөс мэдэгдлээ.

уы

Ямартай ч, албан бус эх сурвалжийн хэлж буйгаар УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгээс Д.Батцогт, Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нарын гишүүд уг албан бус бүлэгт элсэж магадгүй гэх мэдээлэл байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shinjleh uhaan:
ээ шинжлух ухаан дрограм хагамж энэ байтугай хөгжсөн шдэ. долгионоор нарийн ярих юм бол энэ байтугай юм хийж болно. сансарт пуужин хөөргөхөөс эхсүүлээд бүгд л догион шдд тийм болхоор энд бичсэн аппарат гэдэг нь боломжгүй биш болмжтой гэж обдож байна
2014-06-02
enhtaivan:
unen esehiig n harin tagnuul tsagdaagiinhan shalgah heregtei ternees bish unen esehiig n engiinn himuus medeh albagui undesnii ayulgui baidald haltai l yum suuliin ued amerikiin tsereg tagnuuliinhan hachin hachin zevseg tehnik tusrhdag bolsniig national geographic chanelaar harsan lda
2014-06-02
zochin:
хэрвээ энд бичсэн үнэн бол тагнуул цагдаагийнхан ийм юмны мөрөөр шалгах л хэрэгтэй
2014-06-02
энхтайван:
наад энхтайвнаас чинь үргэлж нэг муу муухай юм гарах юм аа. өөдгүй хулгайч
2014-06-02