Гал түймэртэй тэмцэх газрын даргын мэдээллийг сонсчээ
МАХН-МҮАН "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг өнөөдөр гурван асуудлыг хэлэлцсэн талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдлээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх гэж байгаатай холбогдуулан тус бүлгээс ажлын хэсэг томилогдон ажилласан байна. Тус ажлын хэсгээс бүлгийн хуралдаанд хэд, хэдэн санал оруулж ирсэн гэнэ. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн орчинд ажиллахад сургамж авмаар юм юу байгаа, туршлага болж үлдэх зүйл юу байхыг голлон анхаарах ёстой. Мөн анхаарч ажилласан нэг зүйл нь орд газрын үнэлгээтэй холбоотой зүйл. Монголын талд ямар ч нөхцөлд ашигтай байх ёстой. Өөрийн талд ашигтай гэдгийг яаж томъёолох вэ гэдэгт нэлээд анхаарал хандуулсан" хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.
ЫЙ
Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мөн ярилцсан байна. "Одоогоор хугацаа хэтэрсэн, төлөгдөөгүй татварын өртэй байгууллага, аж ахуйн нэгжид эрүүгийн хуулийн санкцтай байгаа. Тэгэхээр энэ хууль нь эдгээрээс чөлөөлөх эсэх тухай асуудал юм. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл орж ирээд яригдаад эхэлчихсэн байгаа учир энэ хуулийн ач холбогдол буурчихсан байна. Гэмт хэргийн тухай хуулиар бага зэргийн татварын хугацаа хэтэрсэн өрийг гэмт хэрэг гэж үзэхээргүй, зөрчил гэж үзээд торгуулийн хариуцлага хүлээлгэхээр болчихсон байгаа" гэлээ.
Й
Түүнчлэн Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Тус хуулинд хэд, хэдэн удаа өөрчлөлт оруулсан бөгөөд гол хууль нь 1999 онд батлагдсан. Мөн бүлэг дээр сүүлийн 10 гаруй жил галын аюул нэмэгдэж байгаа тухай Гал түймэртэй тэмцэх газрын даргын мэдээллийг сонссон байна. Ер нь сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам ихэсч, байшин барилга ихээр баригдсан. Үүнээс үүдэн галын гэнэтийн аюул гарсан тохиолдолд гал түймэртэй тэмцэх, унтраах, хүний амь нас эрсдэхгүй байх, эд хөрөнгөө галын аюулаас аврах зэрэг үйлдлүүдийг хийхэд галын байгууллагуудад нэлээдгүй хүндрэл гаргадаг. Улаанбаатар хотдод баригдаж байгаа барилгын ихэнх нь галын байгууллагуудын санал дүгнэлтийг авалгүйгээр баригдсан байдаг. Тиймээс энэ хуулиар үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг ярьж байгаа хэмээн МАХН-МҮАН "Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.
Й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ