Н.Батцэрэг: Гишүүд тодорхой асуудлаар нэгдэх нь улс төрийн үр дагаваргүй

img

МАХН-МҮАН "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг өнөөдөр хуралдаж гурван асуудлыг хэлэлцсэн талаар өмнө мэдээлсэн билээ. Мэдээллийн дараа бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

a

-"Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн зарим гишүүд Бие даагч гишүүдтэй хамтраад  албан бус бүлэг байгуулах тухай мэдээлж байна. Ямар гишүүд тус бүлэгт нэгдэж байгаа талаар мэдээлэл бий юу?

-Албан ёсоор манай бүлгийн аль нэг гишүүн өөр бүлэгт орж буйгаа илэрхийлсэн зүйл байхгүй. Миний хувьд энэ мэдээллийг хэвлэлээс уншлаа. Ер нь УИХ-ын гишүүд тодорхой асуудлуудад нэгдэж, зохион байгуулалтад ороод ажиллах тохиолдол байдаг шүү дээ. Энэ утгаараа манай намын бүлгийн гишүүд тодорхой асуудлаар өөр намын бүлэгтэй нэгдэж байгаа бол үүнд хуулийн болоод улс төрийн үр дагавар байхгүй юм. Харин бүлгээс гарах асуудал яригдах юм бол энэ албаны болон хуулийн  харилцаанд орж байж энэ асуудал шийдэгдэнэ.

a

-Үйлдвэр хөдөө аж ажуйн яамны сайдын албанд Ш.Түвдэндорж гишүүнийг томилохоор нэр оруулсан. Харин танай бүлгийн хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна?

-Эвсийн бүлэг энэ асуудлаар тусгайлан хуралдаагүй. Учир нь Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллахыг шийддэг. Иймд Ш.Түвдэндоржийг оруулж ирж буй талаар байр сууриа илэрхийлэхгүй байгаа. Гэхдээ "Давхар дээл"-ний асуудлын хор уршгийг хэдэн сараар л ярьсан. Үүний дүнд Засгийн газрын гишүүдийг гаднаас томилох нь зүйтэй гэсэн хандлага үүссэн. Энэ үүднээс ерөнхий хандлага чиг баримжаагаа алдалгүй Засгийн газраа  "Давхар дээлгүй" -гээр бүрдүүлэх нь зүйтэй гэсэн хувийн бодол байна.

a

-Шударга ёс эвслийн бүлэг Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгөх асуудыг бүлгийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Ямар дүгнэлт гаргасан бэ?

-Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх асуудал өөрөө дөрвөн жилийн дараа сонгогчдоороо дамжуулаад дүнгээ тавиулдаг. Гэхдээ бүрэн эрхийн хугацаа дундаа орсон энэ үед манай бүлэг Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь буюу нийгэм эдийн засгийн зорилт хөтөлбөрөө хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөхөөр бэлтгэж байна. Зарим нэг сайдын өргөдлөө өгсөн асуудал, шинээр сайд томилох асуудлаас болоод түр хойшлуулсан байгаа. Зорилтот хөтөлбөрийн биелэлт хоцрогдолтой яваа бол хариуцлага тооцох асуудал яригдана.

a

-Монгол банкны ерөнхийлөгч, удирдлагын багт хариуцлага тооцох асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг Бие даагчдын зөвлөлөөс УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох асуудлыг оруулж ирдэг. Харин огцруулах тухай асуудлыг хэн оруулж ирдгийг би сайн мэдэхгүй байна. Хуулиар бол УИХ-ын гишүүн томилосон албан тушаалтантайгаа хариуцлага тооцож болмоор харагддаг. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн тухайд арай жаахан өөр байж болно гэх тайлбар байгаа юм. УИХ-аар энэ асуудал орж ирээгүй байхад тэгнэ, ингэнэ гэж ярих зохимжгүй гэж үзэж байна. Ойрын үед энэ асуудал нэг мөр болно биздээ.

a

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудалд Эвслийн бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?

-Н.Батбаяр сайдын асуудалд бид тухайлан ярилцаагүй. Учир нь манай бүлгийн нэлээд хэдэн гишүүн гадаадад томилолттой, хойшлуулашгүй ажилтай байгаа. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл бид ирцээ хангалтай болохоор энэ асуудлыг хэлэлцэнэ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
maxh iluu dutuu bolson boloogui ym yriaal yvah ym.helsen yrisan daa ezen bolj orshooliin huulia gargaach......ard tumen nudee shirgetel huleej bna.neg ymiigch gesen batalgaatai hiildee.
2014-06-02